Зорилго: Төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, бүтээлч санаачилгатай ажиллан, ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэн ажилласан төрийн жинхэнэ албан хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагч, спортын өндөр амжилт гаргасан тамирчин, олон нийтийг соён гэгээрүүлэх, түүх соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч, хүмүүнлэгийн үйлстэнг алдаршуулах, хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулахад оршино.
Оны тэргүүний Баялаг бүтээгч
Оны тэргүүний Хүмүүнлэгийн үйлсийн эзэн
Оны тэргүүний Иргэний нийгмийн байгууллага
Оны тэргүүний оюутан
Боловсролын салбарын Оны тэргүүний албан хаагч
Эрүүл мэндийн салбарын Оны тэргүүний албан хаагч
Соёл, урлагийн салбарын Оны тэргүүний ажилтан
Биеийн тамир, спортын салбарын Оны тэргүүний тамирчин
Төрийн жинхэнэ албаны Оны тэргүүний албан хаагч шалгаруулах юм.
Нэр дэвшигчийн материалыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст хүлээн авна. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа ЗДТГазарт 12 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна.
Мэдээлэл авах утас 7058-2233, 7058-2055