Аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд:

11 сар
Аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд:
Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авдаг Сангийн яамны “И-Баланс” цахим систем нь нэвтрэлтийн нэгдсэн системд холбогдон, шинээр хөгжүүлэлт хийгдэж байна. Уг ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах мэдээллийг хүргүүлж байна.
 
1. Аж ахуйн нэгж, байгууллагууд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн
15 дугаар зүйлийн 15.1-д заасан үндэслэлээр 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд залруулга хийлгэх бол 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор бүртгэлийн мэргэжилтэнд хандах.
 
2. Бүх аж ахуйн нэгж, байгууллагууд 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор
/шинэ/ системд бүртгүүлж, холболт хийлгэж дуусгах.
 
3. “И-Баланс” цахим системийн талаарх мэдээлэл болон цахим гарын
авлагыг аймгийн телевизүүд болон цахим хуудаснаас үзэж, зааврын дагуу ажиллах.
 
4. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон нягтлан бодогч нарт 12
дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах Сангийн яамны “И-Баланс” цахим системийн талаарх сургалтад хамрагдах.
 
Лавлах утасны дугаар: Т.Энхцэцэг 99019104, 89779198
САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС