“ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” уриан дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмжлэж, ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл ахуй, ажлын байрны аюулгүй ажиллагааг ханган бусад аж ахуйн нэгж, байгууллагад үлгэр дууриалал үзүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч” хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувийн хэвшлийн байгууллагыг шалгаруулах болзолт уралдааныг зарлаж байна.
Болзолт уралдааны материалуудыг 2023 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (Хүний хөгжлийн ордон) 205 тоот өрөөнд хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 05-нд шалгаруулж, шагналыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтийн ажиллагааны үеэр гардуулна.
Дорнод аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал,
Эрүүл ахуйн зөвлөл