Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

11 сар
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр /2023.12.18/ “Өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдал”, “Дорнод аймгийн 14 хоногийн эрүү, хэв журмын нөхцөл байдал”, “Өвөлжилтийн бэлтгэл ажил буюу дулаан хангамжийн дуудлага, нөхцөл байдал”, Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Цагдаагийн газар, “Нийтийн Аж ахуй” ОНӨААТҮГ, Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс тус тус танилцуулав.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
 
1. Цагдаагийн газраас явуулж буй “Шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг хэрэгжүүлж байгууллагынхаа хүрээнд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, ажилтан алба хаагч нартаа хяналт тавих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, гэр бүлийн гишүүдэд хүлээлгэн өгөх зэрэг зохион байгуулалтыг авч ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
 
2. Цаг агаарын өдөр тутмын мэдээллийг цаг тухайд нь хүргэх ажлыг зохион байгуулж буй сумдын цаг уурын мэргэжилтэн цасны хэмжилт хийж, сумын цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж ажиллахад бүх талаар дэмжиж ажиллахыг нийт сумдын Засаг дарга нарт,
 
3. Орон сууцны дулааны алдагдлыг судлан тогтоох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, Арван мянгат болон Маршал хотхонд ажиллуулж нөхцөл байдлыг тогтоон хурдан хугацаанд шийдвэрлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК, “Дорнод Нийтийн Аж ахуй” ОНӨААТҮГ-т,
 
4. Хэрлэн сумын хэмжээнд хог тээврийн автомашины хүчин чадлыг нэмэгдүүлж, орон сууцны байр болон гэр хороололд үүсээд байгаа хог хаягдлыг ачиж дуусгахыг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт,
 
5. БШУЯ-аас гаргасан шийдвэрийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 18-аас эхлэн орон даяар сургуулиуд үе шаттайгаар цахим хэлбэрт шилжин хичээллэнэ. Үүнтэй холбогдуулан бага насны хүүхэдтэй эцэг эхэд цалинтай чөлөө олгох, гэрээр ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад, бүх сумдын Засаг дарга нарт тус тус даалгав.
1 адам және жаңалықтар бөлімі кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және жаңалықтар бөлімі кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
4 адам, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін
7 адам және мәтін кескіні болуы мүмкін
 
16 адам, адамдар оқып отыр және үстел кескіні болуы мүмкін
7 адам, адамдар оқып отыр және үстел кескіні болуы мүмкін