Улсын төсвийн хөрөнгөөр хүүхдийн ордны барилга барихад дэмжлэг хүслээ

10 сар
Улсын төсвийн хөрөнгөөр хүүхдийн ордны барилга барихад дэмжлэг хүслээ
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлд орон нутгаас хоёр аймаг #сайн_туршлагаа танилцуулсны нэг нь Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл байлаа.
 
Олон Улсын эрдэмтдийн судалгаагаар Ковид-19 цар тахлын улмаас хүүхдүүдийн цахим хэрэглээ ихсэж, үүнээс үүдэн хөдөлгөөний дутагдал, сэтгэлзүйн хувьд ганцаардал, бухимдал үүссэн зэрэг олон сөрөг үр, дагаврууд учирсан тул хүүхэд хөгжлийн асуудалд анхаарал хандуулах шаардлага тулгарсан.
 
Дорнод аймаг нь 21 аймагт анхдагч болж хүүхэд хөгжлийн “Хүн болох багаасаа” төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг Монгол Улсын ерөнхий сайдын тэргүүлдэг "Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл"-өөс сайшааж, бусад аймгуудад жишиг болохуйц ажил хэмээн онцоллоо.
 
✔Төслийн үр дүнд:
 
1. Хүүхдүүдийн бүтээлч байдал нэмэгдэж, харилцаа хандлага, багаар ажиллах чадвар дээшилсэн, бие бялдрын хөгжил, гоо зүйн мэдрэмж, гадаад хэлний мэдлэг нэмэгдсэн байна.
 
2. Багш нар нэмэлт орлоготой болсон.
 
3. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ дугуйлан, секцэд хамруулах тэгш боломж бүрдсэн.
 
4. Хүүхэд 7 хоногт хичээлээс гадна дунджаар 6 цагийг өөрийгөө хөгжүүлэх дугуйлан сургалтад хамрагдаж байна.
 
5. Хөгжсөн хүүхэд хамгаалагддаг бөгөөд хүүхэд хөгжлийн төсөлд өргөнөөр хамрагдсанаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг өмнөх оноос 34.5 хувиар буурсан зэрэг эерэг үр дүнгүүд гараад байгаа юм.
 
✔Цаашид:
 
-Шинжлэх ухаан танин мэдэхгүй, техник технологи, санхүүгийн боловсрол, хувь хүний хөгжил, хүмүүнлэг, сайн дурын ажил зэрэг сургалтын төрлүүдийг нэмнэ.
 
-Гэртээ ойр “Хүүхэд хөгжлийн төв”-ийг байгуулахыг чухалчилна.
 
-“Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
 
-Сэтгэлзүйн төвүүдийг ажиллуулна.
 
-Жил бүр бага ангийн 28 багшид орон сууц худалдан авахад нь зориулж тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлнэ.
 
-Сургуулиуд нэг ээлжээр хичээллэвэл үдийн хойно сургууль дээрээ дугуйлан, секцэд хамрагдах боломж нэмэгдэх учир жил бүр сургууль, цэцэрлэгийн шинэ барилга түлхүү нэмж барихыг зорино.
 
✔Санал:
 
- Дорнод аймгийн хэмжээнд жилд 700-800 сурагч нэмэгдэж буй тул жил бүр 1-2 сургуулийн барилга шинээр нэмж барих хөрөнгийг Улсын төсвөөс шийдвэрлүүлэх.
-Нэн тэргүүнд Чойбалсан хотод томоохон Хүүхдийн ордны барилга барих хөрөнгө оруулалтын дэмжүүлэн шийдвэрлүүлэх зэрэг саналуудыг дэвшүүллээ.
 
1 адам кескіні болуы мүмкін
11 адам кескіні болуы мүмкін