Ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан, үлгэр дуурайлал үзүүлэн ажилласан төрийн жинхэнэ албан хаагч, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагын салбарын ажилтан, албан хаагч, тамирчин, оюутан, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, хүмүүнлэгийн үйлстэнг алдаршуулж, хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулах зорилгоор "Алтан нар" аймгийн тэргүүн шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий нар гардуулав.
1. Оны тэргүүний “Баялаг бүтээгч” -ээр Раднаагийн Ариунболд захиралтай “АФТА”ХХК.
2. Оны тэргүүний "Иргэний нийгмийн байгууллага”-аар Халзангийн Баатарсүх даргатай Дорнод аймаг Үйлдвэрчний эвлэл.
3. “Боловсролын салбарын Оны тэргүүний албан хаагч”-аар Монголын Оюун ухааны академийн Дорнод салбарын багш, дасгалжуулагч Цогтсайханы Шижир.
4. Соёл урлагийн салбарын Оны тэргүүний албан хаагч”-аар Дашбалбар сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багш Юрагийн Саранхуяг.
5. “Эрүүл мэндийн салбарын Оны тэргүүний албан хаагч”-аар БОЭТ-ийн Дотрын тасгийн хоол боловсруулах замын эмгэгийн эмч, дотрын клиникийн удирдагч Бизъяагийн Ням.
6.Оны тэргүүний Хүмүүнлэгийн үйлсийн эзэн”-ээр “Ширбазар сан”гийн тэргүүн, Хүүхдийн элч Ширбазарын Ганганмөрөн.
7. “Төрийн жинхэнэ албаны Оны тэргүүний албан хаагч”-аар Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Отгонбаатарын Ганзориг.
8. “Биеийн тамир, спортын салбарын Оны тэргүүний тамирчин” -аар МУ-ын Үндэсний шигээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, Боксын олон Улсын хэмжээний мастер Лутсайханы Алтанцэцэг
9. Оны тэргүүний оюутан”-аар Дорнод аймаг дахь Политехник коллежийн “Техникийн боловсрол-ХАА” салбарын малын бага эмчийн 3-р курсын оюутан Оюунбилэгийн Энхжавхлан нар тус тус шалгарлаа.