Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнагдсан иргэдийг энэхүү арга хэмжээнд урьж оролцуулсан. Шинэ оны баярын өмнө төрийн дээд одон, медаль энгэрээ мялаасан иргэдэд Төрийн дээд одон медалийг гардууллаа.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор:
Монгол Улсын Их сургуулийн Дорнод аймаг дахь салбар сургуулийн ахмад багш Заяатын Балжид
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор:
Аймгийн тагнуулын газрын дарга, хурандаа Баттулгын Бямбаа
“Алтан гадас одон”-оор:
Шинэ хөгжил цогцолбор сургуулийн бага сургуулийн сургалтын менежер Доржготовын Доржнамжим
"Ширбазар сан”гийн тэргүүн, Хүүхдийн элч Ширбазарын Ганганмөрөн
5 дугаар сургуулийн багш Дамдинсүрэнгийн Туяа
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмад настан Лувсангийн Цэдэндорж
Булган сумын ахмад настан Бадамдоржийн Үнэнбат
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
Хан-Уул цогцолбор сургуулийн бага сургуулийн сургалтын менежер
Очирбатын Мөнхгэрэл нар шагнагдлаа. Та бүхэндээ баяр хүргэе.