Өнөөдөр (2024.01.17) багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт болж байна. Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий оролцов.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Удирдлагын академиас “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдвийн хүрээнд эрхлэн явуулж байна.
Багийн Засаг дарга нарт засаглал, иргэдийн оролцоо, орон нутгийн чиг үүрэг, хууль тогтоомжийн хэрэглээ, манлайллын асуудлаар мэдлэг олгож, тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, төсөл боловсруулах, хамтран ажиллах арга, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулж буй.
Цаашид багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт нь байнгын тогтвортой хэрэгжих сургалтын цогц систем болж төлөвших юм.