Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийн холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, тус үзэл баримтлалд тусгуулах санал боловсруулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын 2024 оны А/67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал боловсруулах талаар төрийн байгууллага, иргэд, олон нийт нэгдсэн мэдээлэлтэй болж, боловсруулагдаж буй үзэл баримтлалын төсөлд өөрсдийн санал дүгнэлтийг тусган холбогдох газарт хүргүүлэхээр болов.