Чойбалсан хотын төв зам болон сумд руу орох гарах замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана

10 сар
Чойбалсан хотын төв зам болон сумд руу орох гарах замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана
Өнөөдөр (2024.01.11) аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл цаг агаарын нөхцөл байдал хүндэрч 2024 оны 01 дүгээр сарын 12-13 шилжих шөнө цас ахиу хэмжээгээр орохтой холбоотойгоор мэргэжлийн байгууллагын дарга, холбогдох удирдлагуудтай уулзаж Чойбалсан хот доторх болон сумд руу зорчих авто замуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын цасыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахтай холбоотой чиглэл өгч, бэлтгэл ажлыг хангах үүрэг болгов.
 
- Чойбалсан хот доторх төв зам, туслах зам, уулзваруудын цасыг цэвэрлэх хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-т,
 
-ААН байгууллагуудыг өөрийн орчны 50 метр газар болон нэмэлтээр ААН байгууллагуудыг дайчлан замын уулзваруудын цасыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах бэлтгэл хангахыг Хэрлэн сумын Засаг даргад, тус цэвэрлэгээг зохион байгуулах үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг аймгийн Цагдаагийн газрын даргад,
 
— Улсын чанартай авто зам буюу аймгийн төвөөс Хөлөнбуйр сум хүртэлх 156 км авто замыг цэвэрлэх ажлын бэлэн байдлын бэлтгэл хангахыг “Дорнод авто зам” ХК-д, Хяналт тавьж ажиллахыг Авто тээврийн газар, Булган, Хөлөнбуйр сумын Засаг дарга нарт
 
— Дорнод аймгийн төвөөс сумд руу орох гарах чиглэлийн авто замын цасыг хүнд техник механизм бүхий ААН байгууллагуудыг дайчлан цэвэрлэх бэлтгэл ханган ажиллахыг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын орлогч дарга нарт тус тус даалгав.
1 адам кескіні болуы мүмкін
3 адам кескіні болуы мүмкін