Өнөөдөр /2024.01.20/ “Мөнгөн Хэрлэн-2024” өвлийн наадам Чойбалсан хотноо болж байна. Өвлийн наадамд ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО болон Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотоос зорин ирж 80 гаруй тамирчид “Мөсөн шагай”, “Мөсөн сурын харваа”-гаар өрсөлдөж цэц мэргэнээ сорьж байна.
“Мөнгөн Хэрлэн-2024” өвлийн наадам хоёр өдрийн турш үргэлжлэн соёл урлагийн тоглолтууд болох юм.
Монгол Улсын Засгийн газраас 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өвлийн үндэсний спортыг хөгжүүлж, түүгээр дамжуулан бүх нийтийн биеийн тамир спортыг түгээн дэлгэрүүлж, соёлын биет болон биет бус өвийг сурталчлан, хойч үедээ уламжлуулан үлдээх, аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулан өвлийн улиралд ирэх гадаад, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөн Хэрлэн-2024” өвлийн наадмыг зохион байгуулж буй.