Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээлэл хүргэх уулзалтыг зохион байгуулна. Тодруулбал тус сангаас олгож буй зээлийн хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 24-өөс эхлэн 30 хоногийн турш цахимаар хүлээн авах юм. Үүнтэй холбогдуулан Аж ахуй нэгж, байгууллагад мэдээлэл хүргэнэ.
- ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, тавигдах шаардлага /Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар/
- Бичиг баримт хэрхэн бүрдүүлэх талаарх зөвлөгөө /БЭСТ хөтөлбөр/
- 2024 онд шинээр хэрэгжиж буй Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлтийн талаарх мэдээлэл /Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс/
- Санхүүгийн тайлан гаргах зөвлөмж /Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/
- Мэдээлэл авах эх сурвалжийн танилцуулга /БЭСТ хөтөлбөр/ мэдээллийг танилцуулна.
Хаана: 2024.01.26-ний 14 цагт Жижиг, дунд үйлдвэрлэлийн төв
Бүртгэл: Постер дээрх QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү.
Доорх салбар чиглэлд хамаарах үйлдвэрлэл эрхлэгч оролцох тул салбар чиглэлийн мэдээллийг харна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 95015331; 70582210