Аймгийн Онцгой комисс галд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлнэ

6 сар
Аймгийн Онцгой комисс галд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлнэ
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт 2024.01.24-ний өдрийн 19 цаг 01 минутад "Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах нийтийн байранд гал гарч байна" гэсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 52-р анги, Аврах, эрэн хайх анги, Цагдаагийн газар, ДБЭХС ТӨХК-ийн нийт 29 алба хаагч шуурхай ажиллаж, галын тархалтыг 22 цаг 04 минутад зогсоож, задаргаа хийн, бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Тус нийтийн байранд 2 айл амьдарч байсан ба нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хүний амь нас эрсдээгүй.
 
Харин Онцгой байдлын газрын 1 алба хаагч утаат орчинд угаартсан тул яаралтай эмнэлгийн тусламжийг үзүүлсэнээр биеийн байдал тогтворжиж хэвийн байгаа юм.
 
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс тус өрхүүдийн хүүхдийн сэтгэлзүйн байдлыг газар дээр нь үнэлж, цаашид хамтарсан баг ажиллуулах бол,
 
Аймгийн Онцгой комиссоос гэр, сууцаар хангах асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.