ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖААР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

10 сар
ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖААР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагатай хамтран зудын эрт болон хариу арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2024 оны А/08 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, “Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагаас төсөл хэрэгжүүлж байгаа Баянтүмэн, Хэрлэн, Чойбалсан 3 сумын зорилтот бүлгийн малчин өрхүүдэд тодорхой шалгуураар хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар хэлэлцсэн.

Тавигдах шалгуур нь тус байгууллагын саналаар зудын эрсдэлтэй бүсэд нутагладаг, 0-18 хүртэл насны 2 хүүхэдтэй, хонин толгойд шилжүүлснээр 300 хүртэл толгой малтай байх талаар хэлэлцэж тохиролцсны дагуу сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээллийн санд тулгуурлан боловсруулж, “Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагын Дорнод аймгийн хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд хяналт тавьж эцэслэн хэлэлцсний дагуу 240 малчин өрхөд тус бүр 10 шуудай, нийт 2400 шуудай хивгийн олгохоор бэлтгэл хангаад байна. Хивэгний үнэ 60,0 сая төгрөгийг тус байгууллага хариуцаж гаргахаар төлөвлөж, худалдан авалтыг зарлаад байна.

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын зүгээс татан авалт, тээвэрлэлтийн зардал 10,0 төгрөгийг хариуцан гаргахаар тогтсон.