Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай 2024 онд хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

9 сар
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай 2024 онд хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
Энэхүү сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нь оны өмнө Дорнод аймагт ажиллах үеэр аймгийнхаа хүүхдийн төлөө хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөлтөө танилцуулсныг тэрээр бүрэн дэмжиж, энэ 3- р сараас 576,7 сая төгрөгийн хөрөнгөөр дараахь төслүүдийг манай аймагтай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
 
1. Эх хүүхдийн болон өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр дараахь сургалт, үйлчилгээнд 25,0 мянган иргэн, 80 эрүүл мэндийн ажилтныг хамруулах зорилготой.
 
- Хэрэхийн гаралтай зүрхний өвчнийг илрүүлэх, оношлох арга барил, 9,18,36 сартай хүүхдүүдийн үзлэг, эцэг эхийн сургалт, анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний менежмент, үйлчлүүлэгчдийн цахим эрүүл мэндийн платформууд, edaatgal, цахим ягаан ном ашиглах сургалт, сурталчилгаа
 
- Нярайн скрийнинг шинжилгээний тест, түргэвчилсэн тест, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх
 
2. Өсвөр үе, залуучуудыг дэмжих чиглэлээр дараахь компанит ажилд 50,0 мянган иргэнийг хамруулах зорилготой.
 
- Залуусын сайн дурын ажлыг дэмжих зорилгоор сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулах
 
- Өсвөр үе, залуу бизнес эрхлэгчдэдд ногоон ажлын байр, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чиглэлээр сургалт хийх, бизнес санааг хөгжүүлэх
 
3. Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр 300 багш, ажилтныг болон хувилбарт арга ашиглан 200 хүүхдийг сургалтад хамруулах
 
- Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх сургалт
 
- Таблеттай багш төслийг хэрэгжүүлэх сургалт
 
4. Цахим ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр 10,0 мянган иргэн, 10 мэдээлэл зүйн багшид сургалт явуулна.
 
5. Ус, ариун цэвэр, эрүүл ахуй болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар;
 
- 100 сургууль, цэцэрлэг, дотуур байранд цэвэр усны шүүлтүүр суурилуулах
 
- 10 айлд эрчим хүчний хэмнэлттэй шийдэл ЧИП багц нэвтрүүлэх
 
- Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг дэмжин ажиллах.
2 хүн, газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад