Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн Улаанбаатар хотноо болж байна

9 сар
Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн Улаанбаатар хотноо болж байна
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Монгол Улсын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” 2024 оны 02 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
 
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумын Засаг дарга нар, төр, хувийн хэвшлийн нийт 50 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.
 
"Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүс нутгийн хөгжил чухал бөгөөд энэхүү зөвлөгөөнөөр бүс нутгууд өөрийн нөөц боломж, давуу талдаа тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ оновчтой тодорхойлж хөгжлийн зургаа гаргах юм.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: "Монгол Улс өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам.долларт, валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах, үр өгөөжтэй байлгах шаардлагатай. Цаашид эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарна” гэв.
 
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн, гэрэлтүүлэг, зурагт ба бичвэр нарын зураг байж магад
8 хүн нарын зураг байж магад
4 хүн ба бумба нарын зураг байж магад
3 хүн ба нүдний шил нарын зураг байж магад
2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн, нүдний шил ба гэрэлтүүлэг нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад