Билгийн тооллын Арван долоодугаар жарны “Хилэнт эх” хэмээх Хөх Модон луу жилийн сар шинийн баярыг угтан зохион байгуулагдаж буй “Сар шинийн өнгө-2024" үзэсгэлэн худалдаа 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцов.
"Сар шинийн өнгө-2024" үзэсгэлэн худалдаа нь 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж энэ жилийн тухайд Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар хотоос оролцож өргөн дэлгэр болж байна. Түүнчлэн Цагаан-Овоо, Баян-Уул, Хэрлэн, Матад, Дашбалбар сумдаас 8 нэр төрлийн бараагаар 53 иргэн, аж ахуй нэгж оролцож байгаа юм.
Үзэсгэлэн худалдаа 2024 оны 02 дугаар сарын 02- оос 2 дугаар сарын 06-ны өдрийг дуустал ”Дорнод бөхийн өргөө”-нд үргэлжлэх тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.