“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран 240 малчин өрхөд хивэг олгож байна

9 сар
“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран 240 малчин өрхөд хивэг олгож байна
Өнөөдөр (2024.02.05) зудын эрсдэлтэй бүсэд нутагладаг, 0-18 хүртэл насны 1-2 хүүхэдтэй, хонин толгойд шилжүүлснээр 300 хүртэл толгой малтай 240 малчин өрхөд тус бүр 10 шуудай, нийт 2400 шуудай хивгийн олгож эхэллээ.
 
“Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагатай хамтран зудын эрт болон хариу арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2024 оны А/08 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.
 
“Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагаас хүүхдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж Баянтүмэн, Хэрлэн, Чойбалсан 3 сумын зорилтот бүлгийн малчин өрхүүдэд тодорхой шалгуураар хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа юм.
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн, уулын цанын зам ба бичвэр нарын зураг байж магад
12 хүн нарын зураг байж магад
5 хүн нарын зураг байж магад
Зургийн тодорхойлолт алга байна.
модны талбай нарын зураг байж магад