Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Булган сумаас аймгийн Аварга малчнаар тодорсон малчдад шагналыг нь гардуулан өглөө.

Булган Хулсыншанд 2 дугаар багийн малчин Санжмятавын Энхбаатар 48 жил мал маллаж, 2012 онд сумын аварга малчин болсон. Мал маллах туршлагаа 6 малчинд зааж сургаж, 6 өрхийг малжуулсан байна.

Булган сумын Чулуут 4 дүгээр багийн малчин Хаянгийн Түмэнжаргалын гэр бүл 37 жил мал маллаж байгаа ба 2020 онд сумын аварга малчин болсон. 5 малчинд мал маллах туршлагаасаа зааж сургаж, малжуулсан байна.

Булган сумын Баян-Уул 3 дугаар багийн малчин Нанзадсүрэнгийн Намжилдуламгийн гэр бүл 38 жил мал маллаж, 2019 онд сумын аварга малчин болсон. 4 малчинд мал маллах туршлагаа зааж сурган, 4 өрхийг малжуулсан байна.