Булган Сумын малчин М.Эрдэнэбат Улсын аварга малчин боллоо

8 сар
Булган Сумын малчин М.Эрдэнэбат Улсын аварга малчин боллоо
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Булган сумын Хулсаншанд багийн малчин Мөнгөнбатын Эрдэнэбатын гэр бүлд "Улсын аварга малчны" шагналыг гардуулан өглөө.
Улсын аварга малчин өрх маань 32 жил мал маллаж байна.
 
Сүүлийн жилүүдэд мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Хөлөнбуйр сумаас барга үүлдрийн хуц, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас улаан ухна авчирч хээлтүүлэгт ашигласнаар ноолуурын гарц 50-аас 150гр хүртэл нэмэгдсэн байна.
 
Мөн үхэр сүргээ улаан үүлдрийн бухаар үндсэн сайжруулагчаар ашиглаж сүргийн бүтцэд онцгой анхаарч ажилласан. Үнээний хээл хаялт, малын зүй бус хорогдлыг хэвийн хэмжээнд оруулсан.
 
Залуу малчин өрхийг малжуулах зорилгоор 5 өрхийг 783 толгой малаар малжуулж, мал маллах арга туршлагаасаа хуваалцан сургасан байна.