Баянтүмэн сумын малчин өрхөд хивэг олгож байна

9 сар
Баянтүмэн сумын малчин өрхөд хивэг олгож байна
Өнөөдөр (2024.02.06) Баянтүмэн сумын зудын эрсдэлтэй бүсэд нутагладаг, 0-18 хүртэл насны 1-2 хүүхэдтэй, хонин толгойд шилжүүлснээр 300 хүртэл толгой малтай малчин өрхөд “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллагатай хамтран 76 өрхөд тус бүр 10 шуудай, хивэг олгов.
 
Тодруулбал зудын эрт болон хариу арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2024 оны А/08 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Мөн зудын эрсдэлтэй байгаа Халхгол, Гурванзагал, Матад сумдад хивэг тэжээлийн дэмжлэг үзүүлэх юм.
 
11 хүн ба бичвэр нарын зураг байж магад
6 хүн ба бичвэр нарын зураг байж магад
модны талбай ба бичвэр нарын зураг байж магад