Ерөнхий сайд аврагчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

5 жил
Ерөнхий сайд аврагчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах хугацаандаа 2012 оны тавдугаар сард Баяндун суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдад зориулан босгосон “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Цэцэг өргөх арга хэмжээнд амь эрсэдсэн албан хаагчдын гэр бүлийхэн оролцсон бөгөөд МУ-ын Ерөнхий сайд тэдэнтэй уулзаж гарын бэлэг гардуулсан юм.
Тус хөшөө нь аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, орчин үеийн залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх ач холбогдол бүхий хөшөөг Дорнод аймгийн Чойбалсан хотын төв “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд 2018 онд байгуулжээ.

Image may contain: 16 people, people smiling, people standing and outdoorImage may contain: 4 people, people smiling, people standingImage may contain: 11 people, people smiling, people standing, tree and outdoor