Сумын Онцгой комиссын зудын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээтэй танилцаж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.
Тус суманд энэ онд олон жилийн дунджаас ахиу буюу 39 удаагийн давтамжтай цас орсон байна. Сумын Онцгой комиссоос цас ихээр орж хаагдсан зам даваа болон аймгийн чиглэлд зорчих замыг хусаж, тогтмол нээх, малчиддаа өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ онд тохиох түүхт 100 жилийнхээ ойн хүрээнд "То ван"-ийн нэрэмжит музей, Нисэх онгоцны буудал барих, сумаа бүрэн камержуулахаар төлөвлөжээ.
Мөн аймгийн Онцгой комиссоос Дэлхийн зөн ОУБ-тай хамтран алслагдмал Халхгол сумын малчдад зудтай тэмцэхэд зориулж багц дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.