Өнөөдөр (2024.02.08) Монгол Улсын Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Ардын Хувьсгалын манлайлагчдын нэг, Монгол Улсын 13 дахь ерөнхий сайд, хошой баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 129 жилийн ой тохиож буй.
Улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчдын нэг, ХХ зууны эхний хагас дахь Монголын удирдагчдын нэг БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан түүний алдар гавьяаг мөнхжүүлж, Монголын улс төр, нийгмийн шинэчлэлийг хэрхэн удирдан жолоодсон гавьяаг нь хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах зорилгоор эдэлж, хэрэглэж байсан зүйлс, намтар, алдар гавьяаг мөнхжүүлсэн номын "Маршал Хорлоогийн Чойбалсан" тусгай үзэсгэлэнг гаргалаа.
Мөн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчдад “Монгол улсын тусгаар тогтнол XX зуунд, Өрлөг жанжин Х.Чойбалсангийн түүх” сэдэвт илтгэлийг сонордуулав.