Жил бүрийн цагаан сараар аймгийн удирдлагууд ахмад настан, азай буурлууд, гавьяатуудыгаа урин залж амар мэндийг нь айлтгадаг уламжлалтай.
Айлчлан ирж буй XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр “Хүндэтгэлийн нэгдсэн золголт” болов. Хүндэт зочид усан Туулай жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэж "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн өнгийг тун сайхан байхыг билэгшээлээ.