Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох дэд хорооны ажлын хэсгийн сонгон шалгаруулах хороонд орж ажиллахыг урьж байна.
Дээрх журмын дагуу санал өгөх эрхтэй 7 гишүүнээс 4 гишүүнийг жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд төлөөлөл нь дараах шаардлага хангасан байна.
- Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд 4 төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оруулах бөгөөд төлөөлөл нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд :
- Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
- Сүүлийн гурван жилд төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй;
- Сантай бизнесийн холбоогүй;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
- Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх
- Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй тухай тодорхойлолт
- Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
- Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан.
Хүлээн авах хугацаа байршил:
Холбогдох материалыг 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэл хугацаанд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2 давхрын 203 тоот өрөөнд хүлээж авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 97007877, 83060202