Энэ онд “Хүн болох багаасаа” төслөөр математик, шинжлэх ухаан, хувь хүний хөгжлийн сургалтууд нэмэгдэж хичээллэнэ

10 сар
Энэ онд “Хүн болох багаасаа” төслөөр математик, шинжлэх ухаан, хувь хүний хөгжлийн сургалтууд нэмэгдэж хичээллэнэ
Өнөөдөр (2024.02.15) Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Хүн болох багаасаа” төслийг хэрэгжүүлэн ажилласан болон энэ онд оролцох сонирхолтой сургалтын төвүүд, багш нартай уулзаж, саналыг нь сонслоо.
 
2023 онд нийт 8380 хүүхэд буюу аймгийн хэмжээнд бага, дунд ангийн хүүхдүүдийн 52% нь хамрагдсан. Үүнээс Гадаад хэл төсөлд 2898 хүүхэд, Спорт төсөлд 2765, Авьяас төрөлд 2717 хүүхэд хамрагдаад байна.
 
Багш нараас авсан судлагаагаар төслийн үр дүнд хүүхдүүдэд хувийн зохион байгуулалт, харилцааны ур чадвар, багаар ажиллах, бие даах,тэсвэр хатуужил, шинийг санаачлах, техник сэтгэлгээ, сэтгэн бодох зэрэг чадварууд бий болж, хөгжсөн байна.
 
✔Энэ жил #СПОРТЫН_СУРГАЛТЫН_ТӨСӨЛ 15 төрлөөр хэрэгжинэ.
 
Үүнд :
1. Үндэсний бөх
2. Үндэсний сур
3. Хөнгөн атлетик
4. Жүдо
5. Бокс
6. Чөлөөт бөх
7. Таеквондо
8. Жиү жицу
9. Ширээний теннис
10. Бадминтон
11. Сагсан бөмбөг
12. Волейбол
13. Хөлбөмбөг
✔Нэмэгдэж:
14. Шатар
15. Үндэсний шагайн харваа
 
#АВЬЯАС_СУРГАЛТЫН_ТӨСӨЛ 7 төрлөөр хэрэгжинэ. Үүнд :
 
1. Зохион бүтээх, техник технологи
2. Оюун ухаан ой тогтоолт
3. Утга зохиол
4. Уран зураг
5. Дуу хөгжим
6. Бүжиг
✔Нэмэгдэж:
7. Математик-шинжлэх ухаан
 
#ГАДААД_ХЭЛНИЙ_СУРГАЛТЫН_ТӨСӨЛ 5 төрлөөр хэрэгжинэ. Үүнд :
 
1. Орос хэл
2. Англи хэл
3. Хятад хэл
4. Солонгос хэл
5. Япон хэл
 
#ХУВЬ_ХҮНИЙ_ХӨГЖЛИЙН_СУРГАЛТЫН_ТӨСӨЛ- 4 төрлөөр хэрэгжинэ. Үүнд:
 
1. Үндэсний бахархал
2. Сэтгэлзүйн боловсрол
3. Хүмүүнлэг сайн дурын ажил
4. Санхүүгийн боловсрол
 
3 хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн ба
8 хүн нарын зураг байж магад
2 хүн нарын зураг байж магад