Зэргэлдээ аймаг, сумдын нутгаас их хэмжээний мал уруудаж Халхгол, Матад сумын нутагт оторлож байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр малын эрэлд явж буй малчдад эрүүл мэндийг болон мал эмнэлгийн тусламж үзүүлэх, алдуул малын мэдээллийг хүргэж байна.
Тус штабт Булган сумын 3-р багийн Засаг даргаар ахлуулсан Мал эмнэлгийн тасгийн тархвар судлаач эмч, цагдаа сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, жолооч зэрэг нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм.
Байршил: Матад сумын Мэнэн 5 дугаар баг
N 47.528155
E 116.470502