Өнгөрсөн онд алслагдсан багийн эмийн сангаар 12 мянга гаруй иргэн үйлчлүүлжээ

9 сар
Өнгөрсөн онд алслагдсан багийн эмийн сангаар 12 мянга гаруй иргэн үйлчлүүлжээ
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй нийтийн үйлчилгээтэй 51 эмийн сан иргэдэд эм зүйн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
2021 оноос эхлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд алслагдсан багуудад эмийн сан ажиллуулах” төслийг хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 1 дүгээр багт “Арвижих цагаан тан” , 2 дугаар багт “Тун фарм”, 8 дугаар багт “Батраш-2” эмийн сангууд иргэдэд эмзүйн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал 2023 онд давхардсан тоогоор 12 мянга гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж, эм зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэв.
 
Уг төсөл нь 2025 оныг дуустал үргэлжлэн хэрэгжинэ.
 
Алслагдсан багт эмийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлж, эм зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаад иргэд талархалтай байгаа аж.
эм ба бичвэр нарын зураг байж магад
бичвэр нарын зураг байж магад