Улс болон аймгийн Онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр сумдын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээллийг сонсож байна.
Улсын Онцгой комиссын шуурхай бүлгийн ажлын хэсэгт ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, ОБЕГ-ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Хурандаа Н.Чанцал, Зүүн бүсийн хөгжил хариуцсан ерөнхий сайдын зөвлөх У.Отгонбаяр болон бусад төлөөллүүд ажиллаж байгаа юм.