Аймгийн онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

8 сар
Аймгийн онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн хамт олон “Малчдадаа тусалъя аян”-д нэгдэж 1.000.000 (нэг сая төгрөг) -ийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Дорнод аймагт олон жилийн дунджаас ахиу буюу 40 шахам удаагийн давтамжтай цас орж аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч 9 сумын нутаг цагаан зудтай, 5 сумын нутаг цагаанаар зудархуу байна.
Энэ цаг үед малчдадаа тусалж дэмжиж байгаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууддаа талархал илэрхийлье.