“АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ” ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

4 сар
“АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ” ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Дорнод аймгийн ЗДТГ-ын "Залуучуудын хөгжлийн зөвлөл"-өөс санаачлан малчдад туслах “Хаврыг хамтдаа давцгаая” аяныг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 02-н өдөр хүртэл амжилттай зохион байгуулж, цугласан хандиваа аймгийн Онцгой комиссын Хүмүүнлэгийн санд төвлөрүүллээ.
 
Тус хандивын аянд нийт 18 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хамрагдан нийт 10.082.010 /арван сая наян хоёр мянга арав/ төгрөг, зургаан сая төгрөгийн үнэ бүхий зүйлс, бүтээгдэхүүн, эд материал цугласан бөгөөд #Баянтүмэн суманд 5.041.020 /таван сая дөчин нэгэн мянга хорь/ төгрөг, #Гурванзагал суманд 5.041.000 / таван сая дөчин нэгэн мянга/ төгрөг, #Матад, #Чойбалсан сумдад тус бүр гурван сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг дэмжлэгийг үзүүлж байна.
 
Хандивт:
 
1. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба
2. Аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон
3. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
4. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
5. Худалдан авах ажиллагааны газар
6. Бүсийн оношилгоо эмчилгээний төв
7. Аймгийн Музей
8. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв
9. Авто тээврийн төв
10. Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба
11. Чойбалсан хөгжил ОНӨҮГ
12. Төрийн цахим үйлчилгээний хэлтэс
13. Статистикийн хэлтэс
14. МУИС-ийн Зүүн бүсийн сургууль
15. "Дорнод хөгжил" сагсан бөмбөгийн холбоо
16. Шинь Шинь ХХК
17. Уламжлалт анагаах ухааны төв
18.Иргэн Б.Урансүх нар нэгдсэн байна.
Мөн Дорнод аймгийн ЗДТГ-ын "Залуучуудын хөгжлийн зөвлөл"-ийн залуус Баянтүмэн, Гурванзагал сумд болон малчны хотонд очиж, ажиллахаар төлөвлөжээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.