Монгол улсын Засгийн газраас Дорнод аймагт 600 тн улаан буудайг олгож, тэжээлийг татан авах ажлыг зохион байгуулж байна.
Улаан буудайг 8 суманд буюу Булган, Баянтүмэн, Гурванзагал, Матад, Халхгол, Сэргэлэн, Цагаан-овоо, Дашбалбар сумдад хуваарилж тус бүр 75 тн олгоно. Сум тус бүр малчдадаа хуваарилах ажлыг хариуцан зохион байгуулах юм.