Долоон суманд хүнд мехназимаар цас цэвэрлэх, зам гаргах ажил хийгдэхээр боллоо

8 сар
Долоон суманд хүнд мехназимаар цас цэвэрлэх, зам гаргах ажил хийгдэхээр боллоо
Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч аймгийн төвөөс сумд руу болон сумаас гарах зам, айл өрх рүү зам гаргах ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч сумаас айл өрх рүү зам гаргах, малчин өрхийн хашааны цас цэвэрлэх, сэг зэм устгах ажлуудыг хийх шаардлага үүсээд байна.
 
Тиймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн хэмжээнд уул уурхай болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүсийн механизмыг дайчлан 7 сумдын нутаг дэвсгэрт ажиллуулахаар болов.
 
Тодруулбал Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Баянтүмэн, Хөлөнбуйр, Булган, Чойбалсан сумд руу Адуунчулуун, Иг ХХК, Шинь шинь ХХК, Авто агро ХХК, Меланж ХХК, Хан шувалдай ХХК, Сүх индэр ХХК, Тоуу ХХК, Тод сүндрэл ХХК, Их базар констракшн ХХК-ны нийт 9 хүнд машин механизмыг дайчлан шатахуун болон алба хаагчийн томилолтыг шийдэн ажлыг эхлүүлж байна.
 
Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед хамтран ажиллаж байгаа ААН байгууллагууддаа талархал илэрхийлье.
 
цас цэвэрлэгч нарын зураг байж магад
цас цэвэрлэгч, хойд туйл ба бичвэр нарын зураг байж магад
цас цэвэрлэгч ба хойд туйл нарын зураг байж магад