Аймгийн Засаг Даргын Тамгын газар болон Канадын “MERIT” төсөл хамтран орон нутгийн бизнес эрхлэгчид уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч болоход түлхэц үзүүлэх зорилготой Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан цуврал сургалтын 2-р хэсгийг Маркетинг, санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр 2019 оны 11 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байгаа юм.
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш нарын удирдан явуулж буй уг сургалтад Дорнод аймгийн Хэрлэн, Гурванзагал, Матад, Хөлөнбуйр, Халхгол, Баян-Уул, Чойбалсан сумд болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаж байна.