"Оюутан цэрэг” цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтын нээлт боллоо

8 сар
"Оюутан цэрэг” цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтын нээлт боллоо
Монгол улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоол, Батлан хамгаалах сайдын 2024 оны А/35 дугаар тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Оюутан цэрэг” Ерөнхий бэлтгэл шатны сургалтын нээлт боллоо.
 
Нээлтэд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа О.Ганзориг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч хурандаа Д.Бямба, Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн захирал Л.Хишигтогтох нар оролцож Монгол Улсын үндсэн хуульд заасан үүргээ амжилттай нэр төртэйгөөр хаахыг оюутан цэргүүддээ хүсэв.
 
Энэ жилийн сургалтад Монгол Улсын Их сургуулийн Зүүн бүсийн сургууль, Дорнод аймаг дахь Политехникийн нэгдүгээр дамжааны оюутнууд к 2024 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ний өдөр хүртэл бямба, ням гаргуудад Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн “Оюутан цэрэг” сургалтын танхимд “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдах юм.
 
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууддаа цэргийн сурлага бэлтгэлд нь өндөр амжилтыг хүсье.
2 адам, динамик, тұғыр, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін
12 адам, үстел және жаңалықтар бөлімі кескіні болуы мүмкін
1 адам, тұғыр, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін
13 адам және адамдар оқып отыр кескіні болуы мүмкін
5 адам, аурухана және мәтін кескіні болуы мүмкін
7 адам, костюм және мәтін кескіні болуы мүмкін