Өнөөдөр (2024.03.28) Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцож нийт баг тамирчдад амжилт хүсэв.
Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Дорнод аймгийн Биеийн тамир, спортын салбарын “Зүүн бүсийн спортын хөгжлийг дэмжих” зорилтот жилийн хүрээнд Дорнод аймаг Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв, Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрвийг тус тус зохион байгуулах юм.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн, төвийн, хангайн, баруун, зүүн бүсээс шалгарсан шилдэг 32 баг, тамирчид хүрэлцэн ирж, хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж байна.
Нийт баг тамирчдадаа амжилт хүсье!