Матад сумын нутагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

7 сар
Матад сумын нутагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0306 дугаар анги, Газрын тосны 19, 21 дүгээр талбай, Матад сумын Засаг даргын тамгын газрын нийт 52 хүн, 8 автомашинтай 4 цаг гаруй хугацаанд ажиллан, 16:50 цагт түймрийг бүрэн унтраав.
 
Тодруулбал Дорнод аймаг Матад сум Мэнэн баг Хонгорын овоо гэх газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 250 км, улсын хилээс урд зүгт 56 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2024.03.27-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч хариу арга хэмжээ аван ажиллалаа.
 
Цаашид гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул аймгийн онцгой байдлын газраас 19-р талбайд хаврын хуурайшилтай үеийг өнгөртөл байнгын бүлэг гаргаж ажиллах юм.
Мөн тус бүс нутагт отроор хаваржиж буй малчид болон эрэл хийж буй иргэд та бүхэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.