Үндэсний цом футзалын төрөлд хүрэл медалийн эзэд болсон хөлбөмөгийн багт талархал илэрхийллээ

1 сар
Үндэсний цом футзалын төрөлд хүрэл медалийн эзэд болсон хөлбөмөгийн багт талархал илэрхийллээ
Өнөөдөр (2024.04.10) аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Д.Анхбаяр ахлагчтай Дорнодын залуучуудын хөлбөмбөгийн багийг хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийтийн Хөлбөмбөг" төслийн хүрээнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний Үндэсний цом Футзалын төрөлд Л.Наранбаатар дасгалжуулагчтай залуучуудын баг хүрэл медалийн эзэд болсон билээ.
 
Тус тэмцээн нь 2024 оны 04 дүгээр сарын 01-07 ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулагдсан юм.
 
-21 аймгийн гадаа талбайн хөлбөмбөгийн “Үндэсний цом” 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд манай шигшээ баг 2 алт (2013, 2016 он) 3 хүрэл медаль (2011, 2015, 2021 он) Монголын бүх ард түмний 14 дүгээр их наадмын мөнгөн медаль (анхных 2016 он), Улсын аварга шалгаруулах тэмцээнд 1 алт (2016 он), 1 мөнгө (2017он)
 
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагддаг футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
 
-2016 онд хүрэл медаль (Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан)
 
-2022 онд мөнгөн медаль (Баянхонгор аймаг зохион байгуулагдсан)
 
-2024 онд хүрэл медаль (Өвөрхангай аймаг Хархорин сум)
 
-Л.Наранбаатар дасгалжуулагч, багийн ахлагч Д.Анхбаяр
13 адам және мәтін кескіні болуы мүмкін