Модон гүүрийг засварлах ажил Даваа гарагаас эхэлнэ

2 долоо хоног
Модон гүүрийг засварлах ажил Даваа гарагаас эхэлнэ
Хэрлэн голын дунд гүүр буюу Модон гүүрний багана хоорондын дам нуруу хотойлт өгч эвдрэл үүсээд буй. Тиймээс зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажилд шаардлагатай эд материалыг татан авах ажил хийгдэж байна.
 
Гүүрний засварын ажил ирэх Даваа гарагаас эхэлнэ. Тиймээс иргэд та бүхэн энэ хугацаанд тус гүүрээр зорчихгүй байхыг анхааруулж байна.