Төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн ерөнхий ур чадварын уралдааны шилдгүүд тодорлоо

5 жил
Төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн ерөнхий ур чадварын уралдааны шилдгүүд тодорлоо

“Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас Төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн ерөнхий ур чадварын уралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уралдаанд аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсүүд болон сумдын ЗДТГ, аймгийн Төв номын сан зэрэг нийт 24 баг оролцож Хууль эрх зүйн мэдлэгийн асуулт, хариултын “Центавр” тэмцээн, Гэрийн даалгавар буюу “Төрийн албаны үнэт зүйл” сэдэвт илтгэлийн уралдаан, Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх гарцуудыг боловсруулах чадварын бодлого, кейс ажиллах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, анхан шатны тусламж үзүүлэх зэргээр өрсөлдсөн.

Тэргүүн байранд: аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын Б. Гантуяа ахлагчтай "ЭРХЭМ" баг,
Дэд байранд: аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Б. Хасархүү ахлагчтай "ХХҮГ" баг,
Гутгаар байранд: Сэргэлэн сумын ЗДТГ-ын Б. Гантулга ахлагчтай "МАНЛАЙЛАЛ" баг тодорч шагналыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга Б.Алтансүх, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн, Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Болортуул нар гардуулан өглөө.