Сонгон шалгаруулах зар

5 сар
Сонгон шалгаруулах зар
Аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхрын цайны газрын зориулалттай үйлчилгээний 293 м.кв талбайг тодорхой гэрээний нөхцөлөөр ашиглах хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
 
✔️Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах, материалыг бүрдүүлнэ.
 
• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
• Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл
• Хүний нөөцийн мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, цахим үнэмлэхийн хуулбар
• Ажилтан нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан баримт бичиг
• Хоолны цэс, технологийн карт
Тоног төхөөрөмж, үзүүлэлт
 
✔️Тавигдах шаардлага :
 
• Цайны газрын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
• Хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх
 
✔️Давуу тал
 
• Орон нутгийн хуулийн этгээд байх.
• Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай байх
• Өдрийн хоолны цагийн зохицуулалттай сургалтын хоол, үдийн цайны захиалга авах боломжтой.
 
✔️Материал хүлээн авах хаяг :
 
Дорнод аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг Аймгийн ЗДТГ-ын байр, 3 давхар 327 тоот,
Холбогдох утасны дугаар: 89918896
 
✔️Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа :
 
2024 оны 05-р сарын 17 - ны өдрийн 17 цагт