“Нээлттэй засгийн түншлэл долоо хоног-2024” хүрээнд "Цахимд хэвшье" өдөрлөг Чойбалсан хотноо болж байна

7 сар
“Нээлттэй засгийн түншлэл долоо хоног-2024” хүрээнд "Цахимд хэвшье" өдөрлөг Чойбалсан хотноо болж байна
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Цахимд хэвшье" арга хэмжээг бүсчилсэн байдлаар 21 аймагт үе шаттай хэрэгжүүлж байна.
 
Арга хэмжээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн байгууллагууд болох үндэсний программ хангамж үйлдвэрлэгч 20 гаруй компаниудын оролцож байгаа юм.
 
Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, цахим шилжилтийн хүрээнд Дорнод аймагт авч хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг хүргэсэн бол Цахим хөгжил, Харилцаа холбооны дэд сайд Ж. Эрхэмбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б. Солонгоо нар цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын хүрээнд мэдээллүүд танилцууллаа.
 
Мөн “Нээлттэй засгийн түншлэл” санаачилгын хүрээнд  “Төрийн албан хаагчдад цахим ур чадвар, мэдлэг олгох” сургалт зохион байгуулж Цахим шилжилтийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй зорилт, бодлого, орон нутагт хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулав.
 
"ЦАХИМД ХЭВШЬЕ" арга хэмжээний хүрээнд:
 
-Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн удирдлагуудтай нэгдсэн уулзалт, хурал
 
-Орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааг эхлүүлэх сургалт,
 
-Ахлах ангийн болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог, мэргэжил сонголтын талаар хичээл, сургалт,
 
-Төрийн албан хаагчид, иргэд, олон нийт, бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологийн үзэсгэлэн худалдааг Нутгийн удирдлагын ордны нэг давхарт тус тус зохион байгуулж байна.
 
#ОНЦОЛБОЛ_Дорнод аймгийн 13 сум шилэн кабельд холбогдсон ба энэ онд “Нэгдсэн хяналтын сервер”-ийн төвийг байгуулж, Чойбалсан хотын 220 байршилд нэмэлтээр нийт 900 камер суурилуулахаар төлөвлөөд байгаа бол аймгийн хэмжээнд төрийн 25 байгууллагын 73 үйлчилгээ цахимд шилжээд байна.
May be an image of 1 person and text that says 'ХУРРДАН хур DAH .'
May be an image of 1 person and text
May be an image of 3 people and text
May be pop art of 6 people and text
May be an image of 3 people and text
May be an image of 5 people, phone and text that says 'GO монголкиног монгол кИНог COPLUS- С Ямар зураг Акаризурагтъгтухалагболгох тыГ ухаалаг болгох OX GO+ Android πν тохееремя тВ суВАГ бОЛ ИНТЕРНЭТХ tel KY tel GoFlus Voye Vove GoPlus 台 Play+ HOT АШИГЛА м CoPlus M GoPlus GoPlus วิถนุย මපා arthaeg'
May be an image of ‎3 people and ‎text that says '‎ラ س UNIT O ح อ UNITEL Tunvision ФTa! r3P SNrO MTAAA PyyЛЖ AHA REy NITO መጨጋ ー Garesar OUN An I ختوموا อ QUNITEL UNITEL ပ UNITEL‎'‎‎