Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар нь НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран,
1. Монгол гэрийн халаалт, дулаалга, агааржуулалтын чип төсөл
2. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд төсөл
3. Цэцэрлэгийн багш нарт зориулсан хүүхэд хамгааллын сургалтын төсөл
4. Иргэдийн төрийн үйлчилгээг цахимаар авах чадавхыг бэхжүүлэх төсөл
5. Цэвэр усны деспенсер төсөл
6. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чадавхжуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр гэрээг байгуулсан.
Энэ хүрээнд өнөөдөр /2024.04.17/ Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар Хэрлэн сумын 9 багийн эхний 20 өрхөд Монгол гэрийн халаалт, дулаалга, агааржуулалтын чип багцыг гардуулан өглөө.
Ингэснээр Монгол гэрийн халаалт, дулаалга, агааржуулалтыг үр ашигтай, хүртээмжтэй шийдвэрлэж, инновацлаг нүүрсгүй шийдлээр агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм.