"Хуульчийн про боно өдөр-2024" өдөрлөг болно

5 сар
"Хуульчийн про боно өдөр-2024" өдөрлөг болно
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
 
Энэ өдрийг тохиолдуулан “Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөгийг хууль сахиулах байгууллагуудтай хамтран аймгийн Тусгаар тогтнолын талбайд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.
 
Өдөрлөгт Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Хүний эрхийн комиссын төлөөлөгч, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Хууль зүйн туслалцааны төв, Улсын бүртгэлийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Нотариатын танхим, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажиллах гэж байна.
Иймд хууль сурталчлах өдөрлөгт иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх, төрийн байгууллагын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авах, өөрийн байгууллагын үйл ажиллагаатай мэдээллийг иргэдэд хүргэх тул хүрэлцэн ирнэ үү.