Төрийн албан хаагчдын дунд зохиогдож буй спортын олон төрөлт тэмцээн эхэллээ

5 жил
Төрийн албан хаагчдын дунд зохиогдож буй спортын олон төрөлт тэмцээн эхэллээ

“Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, баг хамтын ажиллагааг сайжруулах зорилготой зохион байгуулагдаж буй спортын олон төрөлт тэмцээн өнөөдөр эхэллээ.

2019 оны 11 дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд төрийн албан хаагчид ажил мэргэжлийн ерөнхий ур чадвараараа өрсөлдсөн бол 11 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсүүд, аймгийн Төв номын сан болон сумдын ЗДТГ-ын нийт 26 баг оролцож гар бөмбөг, дартс, хөгжөөнт буухиа, олс таталт зэрэг спортын олон төрлөөр өрсөлдөх болно.

Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга Б.Алтансүх, БТСГ-ын дарга Б.Чимэддорж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан, аймгийн ХДТ-ын дарга Л.Наранхүү нар оролцлоо.