"Арван мянган хүлэмж”, “Жимсний мод тариалъя” төслийг танилцуулах арга хэмжээ болно

2 долоо хоног
"Арван мянган хүлэмж”, “Жимсний мод тариалъя” төслийг танилцуулах арга хэмжээ болно
Өрхийн тариалангийн үйлдвэрлэлд тулгуурлан хүн амыг эрүүл чанартай хүнсний ногоогоор ханган, жимс жимсгэний хэрэглээний дотоодын хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа “Арван мянган хүлэмж”, “Жимсний мод тариал төслийн үр дүн, хэрэгжилтийг олон нийтэд танилцуулан хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах арга технологийн талаарх мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулна.
 
Тусгаар тогтнолын талбайд 2024 оны 05 дугаар сарын 03-ний 16:00 цагт болно. Иргэд та бүхэн дээрх төсөл танилцуулах арга хэмжээнд хүрэлцэн ирнэ үү.