"Говийн чоно-2024” ОУ-ын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажил хийгдэж байна

7 сар
"Говийн чоно-2024” ОУ-ын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажил хийгдэж байна
Монгол Улсын Шадар сайд, Дорнод аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааг энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулна.
 
Энэ хүрээнд ОБЕГ-ын Дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж, сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна.
 
Тус арга хэмжээнд Монгол Улс, АНУ-ын зохион байгуулагчид, сургагч багш нараас гадна төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг зэрэг 30 гаруй байгууллагын 200 гаруй ажилтан, алба хаагч, олон улсын байгууллагын төлөөллүүд, Австрали, Бандладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Флиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг нийт 10 гаруй улс орны орны 80 орчим төлөөлөл оролцох юм.
9 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад
8 хүн ба бичвэр нарын зураг байж магад