Өнөөдөр (2024.05.01) 2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Хилийн цэргийн 0146 дугаар ангид цэргийн алба хааж бэлтгэлээр халагдаж ирж буй дайчдыг угтан авах ёслол “Тусгаар тогтнолын талбай”-д боллоо.
Ёслолын арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагч, Дэд хурандаа Ж.Батзолбоо, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.
Энэ үеэр хугацаат цэргийн жинхэнэ албаа үлгэр жишээч хаасан алба хаагчдыг шагнаж, дурсгалын зүйл хадгалуулав.