Шинийн хоёрны балжиннямтай билэгт сайн өдөр хан уулаа тахина

2 долоо хоног
Шинийн хоёрны балжиннямтай билэгт сайн өдөр хан уулаа тахина
Дорнод нутгийн зон олны шүтээн Хан уулын тахилга билгийн тооллын Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн хоёрны Балжиннямтай билэгт сайн өдөр буюу Аргын тооллын 05 дугаар сарын 10- ны өдөр болно.
 
Энэ жилийн тахилгын үйл ажиллагаа өглөөний 06:00 цагт эхэлж, лам хуврагууд Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурах юм.